

ҮҮЛЭН ГЭРТ ТАВТАЙ МОРИЛ!
Сайн уу? 🌞
Саяхан даа, би амралтын өдрийн өглөө эртлэн босоод тогтуун тайван гэгч нь утсаа нээн, фэйсбүүк орсон юм. Гэтэл нэг сэтгэлд тавгүй мэдээ гүйлгэн уншаад л зүрхний хэм хурдсаж, стресстэж, сэтгэлээр унаж орхилоо. Амархан хямарч, юмсыг ургуулан боддог хүн гэж өөрийгөө бодсон ч эргэн тойрны хүрээллээсээ ч нийгмийн сөрөг мэдээллийн урсгал ямар их буйг байнга анзаардаг билээ. Та ч бас ойрын үед, магадгүй өнөөдөр яг ийм мэдрэмж мэдэрсэн байх.
Цахим орчноор хальтхан шагаймагц айдас, стресс, бухимдал төрүүлсэн сөрөг таагүй мэдээ, эсвэл төөрөгдүүлсэн мэдээлэл биднийг бүчин авдаг. Нийгмийн хүнд хэцүү сэдвийг хэвлэн мэдээлж, арга шийдэл эрэлхийлж, бодит үнэнийг хүргэх нь сэтгүүл зүйн эрхэм хариуцлага. Иргэний үүргээ биелүүлэн бодит санал, шүүмжээ илэрхийлэх нь ч зүйтэй. Гэвч асар хурдтай өрнөх мэдээллийн тэрхүү урсгал дунд ЭЕРЭГ, ЗӨВ САЙХАН, ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ нь чимээгүйхэн орхигдон мартагдан өнгөрч буй нь харамсалтай.
Тиймээс эерэг агуулгатай зурагт мэдээ, мэдлэгийн талбар бүтээн, сайн сайхан бүхнийг хуран цуглуулж, амгалан дулаахан гэр мэт орон зайд зураглан хүргэхийг хүссэн билээ.
"Үүл Гэр" нь эерэг агуулга, хүний сайн сайхан, оюун сэтгэлээ танин мэдэхүй, хайрлахуйд чиглэсэн бие даасан, хараат бус мэдээ, мэдлэгийн талбар юм. Мэдээллийг айдас, бухимдлын эх үүсвэр биш, мэдлэг ойлголт, итгэл найдвар, сайн сайханд чиглэсэн хүний оюуны хөгжлийн хэрэгсэл болгоцгооё!
Хэзээд нээлттэй, халуун цайтай байдаг нүүдэлчин айлын дулаахан гэр шиг айдасгүй, амгалан дулаан орон зайд буйгаар та төсөөлөөрэй. Бас гадаа бороо орж байвал хэчнээн гоё!
- "Үүл Гэр" төслийн санаачлагч, сэтгүүлч, зураач Г.Сүрэн


БУЛАН


ДУЛААХАН МЭДЭЭ
Монгол орны хаа нэгтээ, олны нүднээс далдхан боловч гэрэл гэгээ түгээж буй эерэг дулаахан үйл явдал, мэдээ мэдээллийг “Дулаан мэдээ” буландаа багцлан хүргэж байна.


ЖИЖИГХЭН ЗҮЙЛ
Амсхийх тайвшрал, аз жаргал, дулааныг мэдрүүлэх жижигхэн зүйлсийн хөтөч.


ИСЭЭ
Монгол гүн ухаан, үнэт зүйлсийг орчин үеийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд чиглэсэн исгэн шүүж, тунгаан боловсруулсан исээ нийтлэл.


НАВЧНЫ ТҮҮХ
Хүн бүхэн нэг навч. Навч бүрийн түүх үнэ цэнтэй. Сайн сайхан, эерэг, хүнлэг үнэ цэний тухай түүхийг олондоо түгээн, бүтээлчээр хуваалцах орон зай.


+ БҮТЭЭЛЧ БУЛАНГУУД
Үл хязгаарлагдах олон төрлийн бүтээлч контентоор цахим ертөнцөд хур бороо оруулж, солонго татуулъя!
Унших, хуваалцах, дэмжих, хамтрах зэргээр та дараагийн дулаахан нийтлэлүүдийг бүтээхэд хувь нэмэр оруулж чадна.
Хамтдаа бүтээлч дулаан үүлэн гэрийг бүтээе!


Хамтрах санал




"Халуун шоколад" цахим товхимол
Хамгийн эерэг дулаахан цахим товхимолд бүртгүүлээд аяга халуун шоколадаа тухлан амтлаарай.









