Ёс зүй & зарчим
Uulger.com нь хүний сайн сайхан, итгэл найдвар, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн эерэг өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх зорилготой хараат бус, бие даасан талбар юм. Бид мэдээллийг үнэн зөв, ойлгомжтой, хүндэтгэлтэй, хүний сэтгэлд дулаан зурагт байдлаар хүргэж, мэдээллийн хэрэглээг илүү эерэг, тайван, урам зоригтой болгоход хувь нэмрээ оруулахыг зорьдог.
Ёс зүй ба зарчмууд
“Үүл Гэр” төслийн хүрээнд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг мөрдлөг болгоно.
Баримтыг нягталж, үнэн зөв эсэхийг олон эх сурвалжаас баталгаажуулан шалгана.
Эх сурвалжийг хүндэтгэж, үргэлж тодорхой дурдана.
Мэдээг хуулбарлахаас зайлсхийж, агуулгыг бүтээлчээр боловсруулна.
Бүх төрлийн хиймэл оюун ухаанаас татгалзаж, оюуны бүтээлийг эрхэмлэнэ.
Хүний нэр төр, хувийн нууц, эрхийг хүндэтгэнэ.
Тэнцвэртэй байр суурийг баримталж, хэт нэг талыг баримталсан мэдээ түгээхээс сэргийлнэ.
Эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл хүргэхдээ зөвхөн онол, судалгаа шинжилгээгээр батлагдсан, баталгаатай баримтыг мэдээлнэ.
Баримтыг мэдээлэхээс гадна холбоотой шийдэл, баримтаар агуулгыг баяжуулна.
Эерэг агуулга бүтээх нь баримтыг гоёчилж, бодит байдлыг гуйвуулах үндэслэл болохгүй.
Алдаа гарсан тохиолдолд засаж, шаардлагатай үед засварын талаар ил тод мэдээлнэ.
Бид дараах төрлийн мэдээллийг боловсруулан нийтэлнэ.
Шинжлэх ухаан, технологийн эерэг дэвшил
Байгаль орчин хамгаалах, тогтвортой хөгжлийн санаачилга
Эрүүл мэнд, боловсролын шинэ боломж, сайн туршлага
Нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан хувь хүн, байгууллагын түүх
Соёл, урлаг, спорт, бүтээлч салбарын онцлох үйл явдал
Монголын өв соёл, уламжлал, үнэт зүйлийн тухай агуулга
Хүүхэд, залуус, гэр бүлд чиглэсэн хүмүүнлэг мэдээлэл
Сайн дурын ажил, нийгмийн санаачилга, хүмүүнлэг үйл ажиллагаа
Урам зориг өгөх бодит түүх, ярилцлага
Ирээдүйд чиглэсэн инновац, шийдэл, нээлтүүд
Бид дараах төрлийн агуулгыг нийтлэхээс татгалзана.
Хүчирхийлэл, айдас түгээсэн мэдээлэл
Онц хэрцгий гэмт хэрэг
Цус, осол, хүчирхийллийн дүрслэл
Айдас, цочрол төрүүлэх гарчиг, зураг
Үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, өдөөн турхиралт
Арьс өнгө, үндэс угсаа, хүйс, шашин, хөгжлийн бэрхшээлээр ялгаварласан агуулга
Баталгаагүй мэдээлэл
Цуурхал
Баталгаагүй эх сурвалж
Худал мэдээлэл
Хуйвалдааны онол
Хувийн амьдралд халдсан мэдээлэл
Хувийн нууц задруулах
Хүүхдийн эрхийг зөрчсөн агуулга
Ёс зүйн хувьд зөрчилтэй контент
Хэн нэгнийг гутаан доромжилсон мэдээлэл
Хэт нэг талыг барьсан, гүтгэлгийн шинжтэй агуулга
Сенсац хөөсөн гарчиг, төөрөгдүүлсэн тайлбар
Ёс зүйн доголдолтой хувь хүн, байгууллагын мэдээ
Өөртөө болон бусдад хор хүргэх агуулга
Эмийн сурталчилгааг хатуу хориглоно.
Улс төрийн сурталчилгаа
Намын кампанит ажил
Улс төрийн эрх мэдэлтний сурталчилгаа
Намын бүх төрлийн сурталчилгаа
Архи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоомыг сурталчилсан бүх төрлийн мэдээлэл













