Дулаан тойм #4 2026.08.31-09.06 | Шатар, сургууль, сүү




Нисэх буудал ерөөлт сүү өргөх цэгтэй боллоо
Монголчууд эртнээс алс хол яваа хайртай дотно хүмүүстээ сэтгэлийн ерөөлөө хэлэн сүү өргөдөг уламжлалтай. Нисэх буудалд сүү өргөх нь шувуу амьтдыг татаж, онгоцтой мөргөлдөх эрсдэлд оруулах, орчныг бохирдуулах зэрэг олон хор уршигтай байжээ. Тэгвэл Чингис хаан олон улсын нисэх буудал сүү өргөх зориулалтын цэгтэй болсноор сэтгэлийн цацлаа санаа амар ерөөх боломжтой болжээ.
Дулаан мэдээний эх сурвалж: CNBC Mongolia


Улсын эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цаг төлбөргүй боллоо
Эмнэлэгт үзүүлэхээр яаран явах үедээ ч зогсоолын төлбөрт санаа зовдог асуудлыг халсан сайхан шийдвэр гарчээ. Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн эмнэлгүүдийн зогсоолд эхний хоёр цаг үнэ төлбөргүй зогсох боломжтой боллоо.
Дулаан мэдээний эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Ахмад цагдаа нар ЕБС-уудад хүүхэд хамгаалагчаар ажиллана
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангахад том хувь нэмэр оруулах нь ээ! “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд тул бүр ч илүү хариуцлагатай, туршлагатай ажиллах нь аргагүй ээ!
Дулаан мэдээний эх сурвалж: TV5 Mongolia










Өсвөрийн каратэчид олон улсын тэмцээнээс 20 медаль хүртлээ
Филиппин улсын Давао хотод болсон олон улсын тэмцээнээс Монгол Улсын каратэгийн залуу тамирчид нийт 20 медаль хүртжээ. Ямар бахархам бэ? Ази тивийн орнуудаас 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд Монголын 10 тамирчин оролцож 9 алт, 8 мөнгө, 3 хүрэл медальтайгаар хамгийн өндөр амжилт үзүүлсэн улс болжээ.
Дулаан мэдээний эх сурвалж: Yolo.mn
Нэгдүгээр ангийн сурагчдыг тоглонгоо суралцахад сурна
Сургуульд дөнгөж орсон нэгдүгээр ангийн сурагчид эхний 1-2 сарын хугацаанд тоглонгоо суралцах арга барилд суралцахаар боллоо. Суралцах арга барилаа зөв сурснаар цаашдаа олон мундаг зүйл сурах нь гарцаагүй ээ!
Дулаан мэдээний эх сурвалж: Боловсролын яам
Улирлын эсрэг томуугийн эсрэг дархлаажуулалт орон даяар эхэллээ
Томуугийн дэгдэлт ихэвчлэн аравдугаар сараас эхэлж, нэг, хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс дархлаажуулалтыг өмнөх жилүүдээс эрт эхлүүлжээ. Мөн энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг сонгосон учир хамрагдахаа мартуузай.
Дулаан мэдээний эх сурвалж: Eguur News
Дэлхийн нүүдэлчдийн наадамд оролцож байна
Киргиз Улсад “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” амжилттай зохион байгуулагдаж байна. Үүнд Монгол Улсаа төлөөлөөд үндэсний спортын 28 төрөлд 135 тамирчид оролцож байна. Монгол улс одоогийн байдлаар 1 алт 6 хүрэл медаль хүртжээ.
Дулаан мэдээний эх сурвалж: Gogo.mn














ЕБС-д шатарын хичээл орж эхэллээ
Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-уудад шатрын хичээл орохоор боллоо. Хүүхэд бүр шатар тоглож, оюун сэтгэлээ хөгжүүлэх боломжтой болсон нь ямар гоё вэ?
Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэснээр сургуулиуд хүрэлцээтэй шатартай ч болжээ.
Дулаан мэдээний эх сурвалж: Боловсролын яам





