Дулаан тойм #5 2026.09.07-13 | Харваа, оёдлын кафе, эрдэнэ шиш


Кофе уунгаа хүссэнээ урлан бүтээх “Оёдлын кафе” ажиллаж эхэллээ
Кофе уунгаа тайван суун, хүссэн хувцас эд хэрэгслээ өөрөө урлах оёдлын кафе нээгджээ. Өөрийн санаа, эсгүүрээ авч очоод л урлан бүтээж болох нь ээ! Оёдол хийж үзээгүй хүн ч очоод заалгаад, суралцах боломжтой Оёдлын кафетай танилцаарай.
Дулаан мэдээний эх сурвалж: Gogo.mn


Дөрвөн өрх хамтран говьд анх удаа эрдэнэ шиш амжилттай тариалжээ
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд өнгөрсөн жил эрдэнэ шиш туршилтаар тариалж байсан бол энэ зун амжилттай тариалж, 2 сарын хугацаанд 50-60 см ургажээ. “Гүн гашуун хар толгой” хоршооны дөрвөн өрх хамтдаа эрдэнэ шишийн талбайгаа арчлан ургуулж байна. Хамтын хөдөлмөрийн үр шимд говьд анх удаа эрдэнэ шиш тариалж чадлаа.
Дулаан мэдээний эх сурвалж: ХХААХҮ


Улаанчулуутын 45 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, 10 мянган мод тарьжээ
Улаанчулуутын хогийн цэгт хүмүүсийн анзаараггүй хаясан хог 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсгээд байв. Тэгвэл цэгүүдийг цэвэрлэж, 38 га талбайд 10 мянга гаруй мод тарьсан нь ой мод болон ургаж байна. Хогийн цэг байсан газар ойн зурвас бий болсон нь ямар гоё вэ?
Дулаан мэдээний эх сурвалж: Ubn.mn










Үл хөдлөх борлуулахад татвар суутгах заалт 2027 оноос хэрэгжихгүй
Ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэн үл хөдлөх хөрөнгө борлуулахад суутгадаг 2 хувь татварын заалт хүчингүй болж байна. Өөрийн хөрөнгөө борлуулаад давхар татвар төлөхөө больж буй нь хэчнээн аштай вэ!
Дулаан мэдээний эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий сайд
СБД-ийн Спорт цогцолборын бүтээн байгуулалт ашиглалтад орно
СБД-т хүүхэд залуусын төрөл бүрийн спортоор хичээллэх боломжтой, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт цогболбор удахгүй ашиглалтад орох нь ээ! Нийт 29.9 метр талбайтай, 3 давхар иж бүрэн цогболборыг энэ долоо хоногт улсын комисс хүлээн авлаа.
Дулаан мэдээний эх сурвалж: Zuv.mn
2027 онд 100 сургууль ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль болно
Эрчим хүчний үр ашигтай, дижитал төхөөрөмжүүдтэй, эрүүл мэндийн цогц тогтолцоотой, хүүхэд хамгаалал сайтай 100 сургууль нэмэгдэх нь ээ! ЕБС-ийн 57-р сургуулийн жишгээр 2027 онд 100 сургуульд энэхүү шинэ стандартыг хэрэгжүүлэхээр боллоо.
Дулаан мэдээний эх сурвалж: Боловсролын яам
Өөрт ойрхон өрхийн эмнэлэгт вакцинд хамрагдах боломжтой
Хүйтэн өвөл айсуй! Ханиад томуугаас урьдчилан сэргийлэн томуугийн вакцинаа хийлгэх бол өөрт ойрхон өрхийн эмнэлэг ороод л хамрагдах боломжтой шүү. 10-р сарын 3 хүртэл нэг сарын хугацаа байгаа тул мартуузай.
Дулаан мэдээний эх сурвалж: Эрүүл мэндийн яам














Дэлхийн нүүдэлчдийн их наадамд морьт харваач Г.Гүнбилэг тэргүүн байр хүртлээ
Кыргызстан улсад Дэлхийн нүүдэлчдийн 4-р их наадам зохион байгуулагдлаа. Наадмын морьт харвааны тэмцээнд Монголын харваач Г.Гүнбилэг хурд хүч, ур чадвараараа тэргүүлэн 1-р байрын эзэн боллоо. Мэргэн харваачдаа баяр хүргэе!
Дулаан мэдээний эх сурвалж: Монголын Үндэсний Морьт Харвааны Холбоо




Зориг сан 13 дахь жилдээ “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”-өө зарлалаа
Боловсролыг дэмжигч Зориг сан 13 дахь жилдээ “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”-өө зарлаж, өргөдөл авч эхэлжээ. Австрали улсад магистр, докторын зэрэг хамгаалсан төгсөгчид манлайллын ур чадвараа дээшлүүлэх гоё боломж нээгдлээ.
Дулаан мэдээний эх сурвалж: Зориг сан





