Үүл Гэр - Эерэг агуулгатай зурагт мэдээ, мэдлэг

Дулаан мэдээ | Улаанбаатар хотын музейд “Urban Sketchers Ulaanbaatar"-ийн тайлан үзэсгэлэн дэлгэгдлээ

1 min read

Хотоо баримтжуулан хамтдаа зурах зорилготой залуусын “Urban Sketchers Ulaanbaatar” бүтээлч коммунити нэг жилийн ойгоо тохиолдуулан тайлан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Нэг жилийн турш 20 удаагийн уулзалт эвентэд оролцсон залуусын 200 гаруй зурагт бүтээл Улаанбаатар хотын музейд энэ 7 хоногийг дуустал байрших юм. Сүхбаатарын талбай, Гутлын 22, Гоожингийн өндөр, Богд хааны ордон музей, Ард кино театр, Нарантуул зах зэрэг олон сонирхолтой байршилд бүтээсэн гар зургийн үзэсгэлэнг та үнэ төлбөргүй сонирхоорой.

Эерэг баримт: Urban Sketchers олон улсын коммунитид 70 улсын 599 хот бүртгэлтэй бөгөөд Монгол Улсаас анх удаа бүртгэгдсэн нь “Urban Sketchers Ulaanbaatar" юм.

Дулаан мэдээний эх сурвалж: Urban Sketchers Ulaanbaatar