Дулаан мэдээ | Сонгогчийн боловсрол олгох “18 хоног” баримтат кино бүх видео санд байршжээ


Энгийн таван иргэний өнцгөөс сонгуулийн үйл явцыг бодитоор харуулсан "18 хоног" баримтат кино нь сонгогчийн боловсрол олгох өндөр ач холбогдолтой бүтээл юм. Тэгвэл Ноорог медиагийн энэхүү бүтээлийг бүх SKYmedia, MoTV, VOO болон бусад IPTV-ээс хүлээн авч үзэх боломжтой болжээ. Найзууд, гэр бүлээрээ тухлан үзэж, хамтдаа чухал сэдвийн талаар ярилцаарай.
Эерэг баримт: Хүүхэд залуус багаасаа улс төр, сонгогчийн боловсролтой байх нь улс нийгмийн хөгжилд шууд нөлөөлдөг. Олон нийтийн сонгогчийн боловсрол нэмэгдэх тусам оролцоо сайжирч, улмаар улс төрд сайн мэргэжилтэн сонгогдох, хөгжил дэвшлийг бүтээх боломж нэмэгдэнэ.
Дулаахан мэдээний эх сурвалж: 18 хоног
Эерэг баримтын эх сурвалж: unicef.com



