Дулаан мэдээ | Нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цаг явна


Өдөр шөнийн хэдэн цагт ч хамаагүй гэрээсээ гараад л автобусанд суугаад нисэх буудал руу очиж болдог боллоо. “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу Х:19, Х:20 гэсэн автобус тус тус 24 цагийн турш явж байна. Чиглэлээсээ хамаараад том хүн 10-15 мян.төгрөг, хүүхэд 5-7 мян.төгрөгөөр зорчино.
Эерэг баримт: Олон улсын нислэгийн үед дор хаяж 3 цагийн өмнө онгоцны буудал дээрээ очсон байхыг зөвлөдөг. Тэгвэл хот нойрсон буй шөнийн цагаар 1 цагийн дотор л автобусаар оччих нь ээ.
Дулаахан мэдээний эх сурвалж: Gogo.mn



