Дулаан мэдээ | The MongolZ Ази тивд дахин тэргүүлж байна!


Монголын The MongolZ баг "1win Private Club Season 2" тэмцээний аваргаар тодорч, дэлхийн чансаанд 24 дүгээр байрт дэвшин, Азийн бүсийн чансааг дахин тэргүүллээ.
Тус баг аваргын төлөөх тоглолтод PARIVISION багийг 3:0-ээр буулган авч, 25,000 ам.долларын шагнал хүртсэн байна. Мөн тэмцээний үр дүнд Valve-ийн дэлхийн чансаанд ашигладаг VRS оноогоо нэмэгдүүлжээ. Энэхүү амжилт нь The MongolZ багийн олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлж, PGL Major Singapore 2026 тэмцээний эрхийн төлөөх өрсөлдөөнд чухал алхам боллоо.
Дулаан мэдээний эх сурвалж: HLTV, 24tsag.mn



