Дулаан мэдээ | Мазаалайн амьдрах орчин сайжирч тоо толгой 54 болжээ


Нэн ховорт тооцогддог мазаалай баавгайн тоо толгой 54 болж өсжээ. Мазаалай Говь-Алтай аймгийн Атас, Шар хулс, Тооройн нуруу зэрэг баянбүрдээр нутагладаг. Холимог идшээр хооллогч мазаалайн тоо толгой 2024 онд 51 байсан бол ийнхүү гурваар нэмэгджээ.
Эерэг баримт: Мазаалай нь говийн баян бүрдийг нөхөн сэргээдэг хармаг жимсийг ургуулдаг амьтан юм. Байгальд унасан хармагийн үрийн ургах чадамж 10-15 хувьтай байдаг бол мазаалай идээд боловсруулаад гаргасан бол 50 хувиас дээш ургах боломжтой болдог аж. Тэгэхээр өхөөрдөм мазаалай цөлжилтийн эсрэг хувь нэмэр оруулдаг байх нь ээ!
Дулаахан мэдээний эх сурвалж: Imedee.mn



