Дулаан мэдээ | Бусдыг ойлгох, хайрлах сэтгэл зүрхний боловсролыг цэцэрлэг, 1-р ангиас заана


Гэр бүлийн боловсрол, сэтгэл зүрхний боловсрол амин чухал билээ. Тиймээс бусдыг ойлгох, бусдыг хайрлах, энэрэн нигүүлсэнгүй байх зэрэг сэтгэл зүрхний боловсролыг энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг болон нэгдүгээр ангиас орж эхлэхээр болсон тухай Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Эерэг баримт: 25 жилийн турш явуулсан судалгаагаар хүүхэд бусдыг ойлгох, хайрлах сэтгэлийг гэр бүл, найзуудаасаа хамгийн их суралцдаг болох нь ажиглагджээ. Мэдрэмжээ "сайн", "муу" гэх ерөнхий утгаар биш "айсан", "түгшсэн", "баяртай", "догдолсон", "орхигдсон","анхаарал хүссэн" зэрэг олон төрлийн дэлгэрэнгүй үгээр тодорхойлон хэлэхэд суралцах нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварын эхлэл аж.
Дулаахан мэдээний эх сурвалж: UBN.mn
Эерэг баримтын эх сурвалж: theconversation.com



