Үүл Гэр - Эерэг агуулгатай зурагт мэдээ, мэдлэг

Дулаан мэдээ | АНУ-д "Хүн-аалз" үзээд харьж явсан монгол залуу хүчирхийллийг таслан зогсоожээ

1 min read

АНУ-ын Вашингтон мужид шөнийн 04:30 минутад гэртээ харьж яваад харанхуй паркт тусламж дуудан орилох эмэгтэйг сонссон монгол залуу Замилан яаравчлан тусалж хүчирхийллийг таслан зогсоожээ. Тэр эхлээд гэмт этгээдийг холдуулж, утсаараа баримтжуулж, цагдаа дуудсан байна. Үнэхээр мундаг байгаа биз?

Сонирхолтой нь, тэрээр шинээр нээлтээ хийсэн "Spider-Man: Brand New Day" киноны шөнийн үзвэрийг үзээд электрон нэг дугуйтаар харьж явжээ.

Эерэг зөвлөмж: АНУ-д хэрвээ хэн нэгнийг аливаа хүчирхийлэлд өртөж буйг олж мэдвэл дараах 5D алхмыг хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

  • Direct – Шууд оролцож, "Зогс", "Боль" гэж хэлэх

  • Distract – Гэмт этгээдийн анхаарлыг сарниулах

  • Delegate – Бусдаас тусламж хүсэх

  • Delay – Хүлээзнээд дараад нь хохирогчоос зүгээр эсэхийг лавлах

  • Document – Гэмт этгээдийн зургийг дарах, дуу хоолойг нь бичих, баримтжуулах, нөхцөл байдлыг бичиж авах.

Дулаахан мэдээний эх сурвалж: nbcwashington.com

Зөвлөмжийн эх сурвалж: Rightobe.org