Дулаан мэдээ | 13 байршилд Magic box контайнер номын сан ажиллаж байна


“Лантуун дохио” ТББ-ийн санаачлан хэрэгжүүлж буй “Magic box” контайнер номын сан Монгол орон даяар 13 байршилд ажиллаж байна. 40 тонн контайнерийг доторлон дулаалж, кофе шоптой номын сан байхаар тохижуулсан уг төсөл нь хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэн, эрдэм номын мэдлэгийг аюулгүй дулаан орон зайд түгээж байна. Улаанбаатарт 3 номын сан, орон нутагт 10 номын сан байгаа нь гоё байгаа биз?
Эерэг баримт: Ном уншдаг хүүхдүүдийн 80% нь ном уншихдаа сурсан шинэ үг нь өөрийн мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалдаг гэжээ. Хүүхэд багаасаа ном уншсанаар тархины хөгжил нь сайжирч, анхаарал төвлөрөл нэмэгдэх зэрэг насан туршийн ур чадварт суралцдаг.
Дулаахан мэдээний эх сурвалж: Magic box container nomiin san
Эерэг баримтын эх сурвалж: Oxford University Press



